

People Hub-ийг утсандаа суулгах
App Store, Play Store хэрэггүй — 1 минут, үнэгүй.
Камераар уншуулна уу
hr.bayanairag.mn/install
Эсвэл утасныхаа хөтөч дээр дээрх хаягийг бичнэ.
iPhone (Safari)
- 1Safari хөтчөөр hr.bayanairag.mn нээнэ (Gmail, Messenger доторх хөтөч биш).
- 2Доод талын «Хуваалцах» товчийг дарна (дээшээ сумтай дөрвөлжин).
- 3Доош гүйлгээд «Add to Home Screen / Нүүр дэлгэцэд нэмэх»-ийг сонгоно.
- 4Баруун дээд «Add / Нэмэх» дарна. Нүүр дэлгэцэнд Баян Айрагийн дүрс гарна.
Мэдэгдэл авахын тулд iOS 16.4 буюу түүнээс шинэ хувилбар, нүүр дэлгэцээс нээсэн апп хэрэгтэй.
Android (Chrome)
- 1Chrome хөтчөөр hr.bayanairag.mn нээнэ.
- 2Баруун дээд буланд байрлах ⋮ цэсийг дарна.
- 3«Install app / Апп суулгах» эсвэл «Add to Home screen»-ийг сонгоно.
- 4«Install / Суулгах» дарна. Апп бусад аппуудын дунд гарна.
Нэвтрэх
- 1Аппаа нээгээд «Имэйлээр код авах» хэсэгт имэйлээ бичнэ. Ажлын имэйлгүй бол ХН-д бүртгүүлсэн хувийн имэйлээ.
- 2Имэйлээр ирсэн 6 оронтой кодыг аппдаа бичээд «Нэвтрэх» дарна. Имэйл ирэхгүй бол Spam хавтсаа шалгана.
Оффисын Wi-Fi одоогоор энэ хаягийг хаадаг. Мобайл дата ашиглана уу.
Утсан дээр цалин харагдахгүй. Утсаа гээвэл ХН-д шууд мэдэгдэнэ үү.